8o
Улаанбаатар хот
mobile menu

11 дүгээр хороолол, Хүнсний IV дэлгүүр болон Авто плазагийн уулзварын замд хучилт хийх тул хөдөлгөөнийг нь хязгаарлана

2022-06-17 10:15:08

Нийслэлийн Замын хөгжлийн газар энэ онд 14 байршил дахь гол болон туслах замд засвар, арчлалтын ажил хийнэ.

Энэ хүрээнд:

  • Их сургуулийн гудамж /МУИС-ийн уулзвараас Хүнсний 4 дүгээр дэлгүүр хүртэл/
  • Н.Содномын гудамж /МУИС-ийн Бизнесийн сургуулийн хойд талын замаас Авто плазагийн уулзвар хүртэл/
  • Ж.Батмөнхийн гудамж /Дашчойлин хийдийн урд талын замаас 11 дүгээр хорооллын уулзвар хүртэл/ гэсэн гурван байршилд авто замын хучилт хийх гэж буй юм.

\зураг

 

Үүнтэй холбогдуулан тус авто замуудын зорчих хэсгийг өнөөдөр буюу зургаадугаар сарын 17-ны 23:00 цагаас 20-ны 06:00 цаг хооронд хааж, цемент бетон хучилтын хэв гажилтын заадас засварлах, суурь болон өнгө асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ.

Их сургуулийн гудамжны авто замд 2007 онд, Н.Содномын болон Ж.Батмөнхийн гудамжны авто замд 2010 онд их засварын ажил хийснээс хойш ээлжит болон их засвар хийгээгүй тул энэ онд авто зам, явган замыг бүрэн засаж, шинэчлэх юм.

зураг

 

зураг

 

Иймд дээрх хугацаанд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment