Биеийн тамир, спортын улсын хорооны даргаар ажиллаж байсан гавьяат тамирчин Ц.Шаравжамц өөрийн хүсэлтээр энэ сарын 1-нээс ажлаа хүлээлгэн өгсөн. Тэгвэл тэрээр өчигдрөөс эхлэн Монгол Улсын Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр ажиллахаар болсон байна. Ц.Шаравжамц өөрийн цахим хуудаснаа “Монгол Улсын Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх боллоо. Биеийн тамир спортын салбарынхаа ажлуудыг өргөжүүлэх, шуурхайлах тал дээр санал санаачлага гарган хичээж ажиллах болно. Баярлалаа” хэмээжээ.