8o
Улаанбаатар хот
mobile menu

Усархаг ширүүн бороо орсны улмаас нэг айлын гэр үерт урсжээ

2022-06-15 10:08:13

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Ужиг багийн “Харганы давааны-Ам” гэдэг газарт өчигдөр 15:00-15:30 цагийн хооронд усархаг ширүүн бороо оржээ. Үүний улмаас нэг айлын гэр усанд автаж, нэг айлын гэр үерт урсжээ. Ингээд Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд найман том хүн, нэг гэрийг нүүлгэн шилжүүлжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment