8o
Улаанбаатар хот
mobile menu

Гэр бүлийн хоёр хүний амийг хөнөөсөн хэрэгтнийг 19 жилийн дараа илрүүлжээ

2022-06-14 09:53:37

НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид 3-19 жилийн өмнө үйлдэгдсэн хүнийг алах онц ноцтой гурван хэргийг илрүүлжээ.

Энэ талаар НЦУГ-ын МШГ-ын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Баттөмөр "2010 оны гуравдугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б гадны нөлөөтэй нас барсан хэргийг 43 настай эрэгтэй Б үйлдсэн болохыг 12 жилийн дараа буюу энэ оны тавдугаар сарын 31-ний өдөр илрүүлжээ. Улмаар хэрэгт холбогдогчийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Мөн 2019 Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэн гадны нөлөөтэй нас барсан хэргийг иргэн Ю үйлдсэн болохыг гурван жилийн дараа илрүүлсэн.

Түүнчлэн 2003 оны долдугаар сарын 22-нд шилжих шөнө СХД-ийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамааралтай иргэн П, Б нар нь гадны нөлөөтэй нас барсан хэргийг иргэн П гэгч үйлдсэн болохыг 19 жилийн дараа илрүүлж, энэ оны зургаадугаар сарын 9-ний өдөр шүүхэд шилжүүлэн ажиллаж байна" гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment