Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хуралдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өмгөөлөгч нарын дүгнэлтийн дараа шүүгдэгч Н.Түвшинбаярт сүүлийн үгээ хэлэх боломжийг шүүгч олголоо.Тэрбээр “Хийсэн үйлдлээ туйлын ихээр хүлээн зөвшөөрч, маш ихээр харамсаж, шимширч байна. Хийж болохгүй үйлдэл хийсэн.Талийгаач найзынхаа гэр бүл, хань, үр хүүхдээс чин сэтгэлээсээ уучлал хүсье. Мөн аав ээж, ах дүү, төрөл төрөгсдөөсөө чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна. Миний хамгийн сайн найз байсан. Хүүхэд ахуй наснаасаа хүсэл мөрөөдлөө хамтдаа ярьж, миний өнөөдрийн амжилт бүхэнтэй миний найз салшгүй холбоотой байсан. Найзынхаа амь насанд халдаж, ийм нөхцөл байдалд хүрнэ гэж огт бодоогүй. Энд сууж байгаа бүх хүнээс уучлал хүсэж байна.Монголын ард түмэн миний найзыг дэмждэг байсан. Та бүхнээс уучлал хүсэж байна" гэв.
Шүүх хуралдаан завсарлаж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ зөвлөлдөж байна