8o
Улаанбаатар хот
mobile menu

Газрын цахим дуудлага худалдаанд гурван байршилд ялагч тодорч, нийслэлийн төсөвт 776.5 сая төгрөг төвлөрүүлэхээр болов

2022-06-09 11:38:00

Улаанбаатар хотод газрын цахим дуудлага худалдааг 2022 оны зургаадугаар сарын 8-нд 18 байршилд зохион байгууллаа.

Эдгээр 18 байршлаас долоон байршилд 20 иргэн, хуулийн этгээдээс оролцох хүсэлт ирүүлсэн бөгөөд дараах гурван байршилд ялагч тодорчээ. Үүнд:

Мод үржүүлгийн газрын зориулалтаар

  1. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Халзангийн ам орчим, 1 га /#2022-10872/ Үйлдвэрлэлийн барилга, байгууламж бусад газрын зориулалтаар
  2. Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Төв аймаг явах замын баруун талд, 1.5 га /#2022-10876 / Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалтаар
  3. Багахангай дүүргийн 2 дугаар хороо, Улсын чанартай авто замын баруун талд Бор үзүүрийн гэр хорооллын зүүн урд талд, 0.1 га /#2022-10882/

Харин дөрвөн байршилд Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын 9.11-т заасны дагуу нэг оролцогчтой тул хүчингүй болж, нийслэлийн төсөвт 776.5 сая төгрөг төвлөрүүлэхээр боллоо гэж Нийслэлийн Газар Зохион Байгуулалтын Албанаас мэдээлэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment