
Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг сумын төвөөс зүүн зүгт 26 км-т орших Ар жаргалант багийн Цагаан чулуутын-Ар гэдэг газарт зургаадугаар сарын6-ны 18:30 цагийн орчим хүчтэй хуй салхи дэгджээ.
Салхи шуурганы улмаас малчин Д-гийн таван ханатай гэр нурж, эвдэрсэн тухай мэдээллийг Бүрд сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна.



