Энэ сарын 2-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрээс өсвөр насны хүүхэд сураггүй алга болж, цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байжээ.
Улмаар өчигдөр буюу зургаадугаар сарын 5-ны өдөр хүүгийн цогцсыг тус суманд байх “Хөвсгөл гурил тэжээл” ХХК-ийн ашиглах боломжгүй болсон будааны агуулахаас олсон байна.
Хүү сураггүй болсон өдрөө найзуудын хамтаар тус агуулахад тоглож явсан гэх бөгөөд энэ үедээ хөл алдаж, 10 метрийн өндөртэй зоорь луу унаж, амь насаа алдсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа ажээ. Хэргийг Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байна.
Хуульд зааснаар, ашиглалтаас гарсан үйлдвэр, уурхай, машин механизмын аюулгүй байдал, хог хаягдлын менежментийг тухайн үйл ажиллагааг явуулж байсан аж ахуйн нэгж хариуцдаг боловч орхигдсон үйлдвэрийг битүүмжлээгүйгээс үүдэн хүүхдийн амь нас үрэгдээд байна.