8o
Улаанбаатар хот
mobile menu

Сэрэмжлүүлэг: ТОСК-ийн нэр барьж, иргэдээс их хэмжээний мөнгө залилжээ

2022-06-06 16:07:02

Цагдаагийн Ерөнхий Газрын мөрдөн байцаах албаны залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст  “Төрийн орон сууцны корпораци”-ийн нэр барьж, иргэдээс их хэмжээний мөнгө залилсан залилангийн гэмт хэрэг шалгагдаж байна. 

Иргэн С нь өөрийгөө “Төрийн орон сууцны корпораци”-д нөлөө бүхий ажилтныг таньдаг, тус корпорацаас зарласан хөнгөлөлттэй үнээр иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрт хамруулна гэх зэргээр иргэдийг хуурч их хэмжээний мөнгө залилсан байна. 

Тэрээр “Төрийн орон сууцны корпорац” ТӨХХК-тай огт холбоогүй бөгөөд байгууллагын нэрийг барьж, иргэдийн итгэлийг олж, удаа дараа залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн болох нь цагдаагийн байгууллагын шалгалтаар тогтоогджээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment