Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэ толгой баг /сумын төв/-д тус сумын харьяат иргэн Б нь 6 сарын 1-ний өдрийн 11:00 цагийн орчим /гэр бүлийн маргааны улмаас/ гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 6 сарын 2-ны өдрийн 10:50 цагт сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 11:10 цагт иргэн Б /60 настай, эрэгтэй/-ын цогцсыг гэрээс нь зүүн урд зүгт 3.5 км/-т газар тариалангийн усалгааны сувгийн 2 метр орчим гүн уснаас гаргаж, тус сум дахь Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн байна.
Сураггүй болсон эрэгтэйн цогцсыг тариалангийн УСАЛГААНЫ СУВГААС олжээ
2022-06-05 12:20:36