8o
Улаанбаатар хот
mobile menu

Жилийн хугацаанд айлуудаас нийт ₮340 саяын эд зүйлс хулгайлсан байж болзошгүй хоёр этгээдийг илрүүлжээ

2022-06-03 11:55:13

Нийслэл хотын нутаг дэвсгэрт 2021 оны тавдугаар сараас эхлэн жилийн хугацаанд бусдын орон байрны хаалга, цоожийг эвдэн нэвтэрч 340 гаруй сая төгрөгийн учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хоёр этгээдийг илрүүлжээ.

Тухайн этгээдүүдээс Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид хулгайд алдагдсан эд зүйлийг хураан авч мөрдөн шалгаж байна.

Тодруулбал, дээрх этгээдүүд нь Говь-Алтай аймгийн харьяат 50 настай, эрэгтэй, Хэнтий аймгийн харьяат 59 настай, эрэгтэй нар бөгөөд урьдчилсан байдлаар есөн удаагийн үйлдлээр иргэдийн орон байранд нэвтэрч эд зүйд хулгайлсан болох нь тогтоогдсон бөгөөд эд мөрийн баримтаар гэмт хэргийн замаар олж авсан 114 нэр төрлийн эд зүйлийг хураан авчээ.

зураг

Иймд иргэд өөрийн орон байр, албан байгууллага болон хувийн өмчдөө найдвартай хаалга цоож, цонхны хаалт хийх, дохиолол камерын систем байршуулах, хөршийн хяналтын холбоогоо сайжруулж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Мөн сэжигтэй, эх сурвалж тодорхойгүй эд зүйлийг бусдаас худалдан авахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment