Парис хотноо 1949 оны 11 дүгээр сард хуралдсан Олон улсын эмэгтэйчүүдийн холбооны Бага хурлаас 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргаж, 1950 оноос улс орнуудыг энэ өдрийг тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн түүхтэй.
Монгол улс 1952 оноос 6 дугаар сарын 1-ны өдрийг “Хүүхдийн баяр”-ын өдөр болгон өргөн хүрээнд тэмдэглэж, хүүхэд багачуудад зориулсан олон үйл ажиллагааг улс орон, байгууллагуудын хэмжээнд зохион байгуулж ирсэн. Хоёр жил хөл хориотой байсан бяцхан үрс минь энэ жил ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.
DAMLA брэндийн ах эгч нар нь Монголын бяцхан хэрэглэгчидтэйгээ 2 өдрийг хамтдаа Үндэсний соёл амралтын хүрээлэнд дуулж, бүжиглэн, үнэ төлбөргүй хөгжөөнт тоглоом тоглож, бүтээгдэхүүний дээж ЗАЖИЛДАГ ЖИМС ДАМЛА чихрээ бэлэглэж, хамтдаа тэмдэглэлээ.
Бяцхан үрстэйгээ тэмдэглэж өнгөрүүлсэн жаргалтай мөчийг уншигч та бүхэндээ хуваалцаж байна.