Яг одоо цагдаагийн тусгай хамгаалалтын ажилчид нүүрэндээ баг өмсөж Баянгол зочид буудлын оффис руу орох бэлтгэлээ базааж байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тусгай хамгаалалтын 6 машин дүүрэн цагдаагийхан баривчилгаа явуулах бэлтгэлээ хангаж байна. Дөнгөж сая энэ хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл өглөө. "Нэг ч хүн баривчлахгүй. Прокурорын зөвшөөрөлтэйгээр “Баялгийн хувь”, “Түмэн хишигтэн” компанийн оффис Баянгол зочид буудал дотор байдаг. Тэдний санхүүгийн бичиг баримтад нэгжлэг хийж байгаа. Тусгай хүчний ажилчдын хувьд хамгаалалт хийж байгаа” гэсэн мэдээлэл өглөө.
Шуурхай: Х.Баттулга гишүүнийг баривчлах бэлтгэл хангаж байна
2016-04-11 18:26:00