8o
Улаанбаатар хот
mobile menu

Шөнийн цагаар гудамжинд нүцгэн алхаж явсан хүүгийн ар гэрийнхэнтэй уулзжээ

2022-05-30 08:03:51

Нийслэлийн СХД-ийн 29-р хороо, Драгон төвийн орчим энэ сарын 25-26-нд шилжих шөнийн 03:00 цагийн үед 12-13 орчим насны нүцгэн хүүхэд айж, түгшсэн байдалтай төв замаар алхаж явсан. Улмаар хүүг хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй гэх мэдээлэл цахимд цацагдсан.

Мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллагаас шалгалт хийжээ. Улмаар хүүг олж, ар гэрийнхэнтэй нь Хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд уулзалт хийж байгаа аж.

Хүү 14 настай бөгөөд сэтгэцийн эмгэгтэй. Үе үе ийнхүү гэрээсээ гараад явчихдаг хэмээн мэдүүлжээ. Мэргэжлийн байгууллагууд хүүхдийн асуудалд анхаарал тавин ажиллаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment