Х.Баттулга дээр Д.Дагвадорж ирсэн боловч түүнийг тусгайгийнхан Х.Баттулгын өрөө рүү нэвтрүүлсэнгүй. Энэ талаар Д.Дагвадорж, "Би Тулга гишүүнийг баривчлах гэж байгаа мэдээллийг сошиалаас аваад ирлээ. Гэвч намайг оруулсангүй. Би маш их гайхаж байна" гэсэн хариултыг өгсөн. Гэтэл хэдэн минутын өмнө Д.Дагвадоржийг дотогшоо орууллаа. Дөнгөж саяхан ирсэн мэдээлэлээр Баянгол зочид буудлын гадаа УИХ-ын гишүүн М.Зоригт болон УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөх Г.Байгалмаа нар ирлээ. Гэвч тэднийг дотогш нэвтрүүлсэнгүй.
Одоогийн байдлаар Баянгол зочид буудалд байрлах Х.Баттулгын өрөө рүү 30 гаруй тусгайгийн ажилчид ороод 50 орчим минут болж байна. Х.Баттулгын хамт УИХ-ын Л.Эрдэнэчимэг, Б.Ганбат нарын гишүүд байгаа аж.