8o
Улаанбаатар хот
mobile menu

"Маргааш төв замаар машин явуулахгүй, захууд амарна"

2022-05-27 10:48:55

2022 оны тавдугаар сарын 28-н буюу маргааш Бямба гарагт нийслэлд автомашингүй өдөр байна. Тодруулбал төв замаар нийтийн тээврийн хэрэгсэл болон автомашин явахгүй. Энэ үеэр Төв талбайгаас марафон гүйлт эхлэх юм.

Дахин сануулах үүднээс хаагдах замууд болон нийтийн тээврийн маршрутад орсон өөрчлөлтүүд, амрах захуудын хуваарийг хүргэж байна.

Маргааш 06:00-18:00 цагийн хооронд хаагдах замууд:

  1. Жанжин Д.Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж)
  2. Сөүлийн гудамж
  3. Партизаны гудамж
  4. Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар
  5. Төмөрчний гудамж
  6. Гэсэр сүмийн уулзвар
  7. Самбуугийн гудамж
  8. Анкарагийн гудамж
  9. Бага тойруу
  10. Бээжингийн гудамж
  11. Токиогийн гудамж
  12. Их тойруугийн гудамж (Доржийн гудамжны уулзвараас Энхтайваны өргөн чөлөөний уулзвар хүртэлх туслах зам)
  13. Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар
  14. Чагдаржавын гудамж
  15. Элчингийн гудамж
  16. Олимпын гудамж
  17. Гэндэнгийн гудамж
  18. Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар болон дотогш замууд.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment