8o
Улаанбаатар хот
mobile menu

Булган, Төв, Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна

2022-05-27 10:45:59

Булган, Төв, Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байгаа талаар Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.

Тухайлбал:

  • Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн Задын шар дэвсэг гэдэг газарт гарсан ойн түймрийг тавдугаар сарын 25-ны өдөр 10:01 цагт цурамд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байгаа аж. 
  • Төв аймгийн Мөнгөнморьт сумын “Минжийн Хангай” гэдэг газарт Оросын Холбооны Улсын талаас Монгол Улсын хилийн 740-741 дүгээр тэмдэгтийн дагуу хил давж орж ирсэн ойн түймрийг онцгой байдлын байгууллагын алба хаагчид унтраахаар ажиллаж байна.
  • Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буургачин хоёрдугаар багийн Хонгорын нуруу, Гурван булаг гэдэг газарт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байгаа гэв. 

Ой хээрийн гал түймрийн аюулаас сэргийлэхийн тулд иргэд, олон нийт асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх,  гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татахыг анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment