Дөнгөж саяхан УИХ-ын гишүүн Х.Баттулгын өрөө рүү цагдаагийн байгууллагын 30 гаруй алба хаагчид дайрч орсон талаар мэдээлэлсэн. Тэгвэл өнөөдөр өглөө бүлгийн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Х.Баттулга байр сууриа нэлээд ширүүн илэрхийлсэн байна. Тодруулбал, Х.Баттулга "Хоёр хүнээ баривчлуулсанд их гомдолтой байгаа. Өнгөрсөн бямба гаригт асуудлаа ярьж шийдсэн гэж бодсон. Гэтэл дахиад хоёр хүнийг маань баривчилсан байна. Ийм эвлэрэл гэж байдаггүй юм. Хэрвээ асуудлаа шийдэхгүй бол МоАХ-ын хоёр сайдаа татан авч засгийг чинь унагаана. Засагтай чинь хариуцлага тооцно" гэж хэлсэн байна. Баянгол зочид буудлыг хамгаалтанд авсан талаар ЦЕГ-аас тодруулахад “Энэ талаар мэдээлэлэ ирээгүй” гэсэн хариултыг өглөө. Энэ талаар эргэн мэдээллэнэ.
УИХ-ын гишүүн Х.Баттулга бүлгийн хуралдаан дээр ноцтой мэдэгдэл хийжээ
2016-04-11 16:34:00