Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зуны амралт эхлэх хугацаа өөрчлөгдсөн гэх мэдээлэл гарсан юм. Энэ талаар Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очироос тодруулахад ташаа мэдээлэл болохыг хэллээ. Тэрээр "Сурагчдын амралтын хуваарь өөрчлөгдөөгүй. Боловсрол, шинжлэх ухааны сайдын баталсан хуваарийн дагуу амарна. Олон нийтийн сүлжээнд байршсан мэдээлэл худал" гэв.
Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалын дагуу,
- 1-5 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 3-нд
- 6-12 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 10-нд хичээллээд амрах хуваарьтай байна.