8o
Улаанбаатар хот
mobile menu

Ноос, арьс шир, самар, эмийн ургамал, хөнгөн цагааны экспортыг сэргээлээ

2022-05-24 12:03:46

Цар тахлын улмаас өнгөрсөн нэг жил гаруй хугацаанд манай улсын БНХАУ-д хийх уул уурхайн бус бүтээгдэхүүний экспорт зогсоод байв. Монгол Улсаас БНХАУ-д экспортолдог уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг сэргээх, тээвэрлэлтийг эхлүүлэх талаар дипломат шугамаар бүх түвшинд ярилцаж, харилцан ажилласны дүнд 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор чингэлэг тээврийн горимоор ноос, арьс шир, самар, эмийн ургамал, хөнгөн цагаан зэрэг бараа бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийг эхлүүлэхээр Хятадын талтай тохиролцжээ. 

Энэ талаар Эрээн хотын цар тахлаас хамгаалах, урьдчилан сэргийлэх шуурхай удирдлагын төвөөс 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр №103 тоот шийдвэр гаргаж, манай талд мэдээлэл ирүүлээд байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл