8o
Улаанбаатар хот
mobile menu

Нэгдүгээр эмнэлэгт амиа алдсан эмэгтэйн сав нь ногоон болчихсон байжээ

2015-11-25 09:15:00

Нийслэлийн нэгдүгээр "Өргөө" амаржих газарт өнгөрсөн бямба гаригт буюу энэ сарын 21-нд эх, үрийн  эндэгдэл гарсан талаар өчигдөр бид мэдээлсэн. Тодруулбал, 27 настай эмэгтэй амаржих гэж очоод амиа алдсан билээ. Талийгаач нэг компанид дизайнер хийдэг байжээ. Талийгаачийн аав хэлэхдээ "Нэгдүгээрт төрөх хугацаа нь болчихсон хүүхдийг тоохгүй, цаг хугацаа алдсанаас миний охины сав ногоорсон. Хоёрдугаарт төлбөр, хахууль авсан улсуудаа урдуур хойгуур оруулсаар байж миний охиныг үхэлд хүргэлээ гэж хардаж байна" гэсэн байна. Амиа алдсан эмэгтэйн сав доторх бүх зүйл нь ногоон болчихсон байсан бол эмч нарын хүнд сурталтаас болж хөөрхий бүсгүй, үртэйгээ амиа алдсан уу гэсэн асуулт гарч ирнэ.  Тус эмэгтэй хагас сайн өдрийн өглөө өнгөрсөн бол дөнгөж төрсөн нярай нь бүтэн сайн өдрийн өглөө нас барсан байна. Талийгаачийн гэр бүлийн зүгээс охиныхоо үхэлд нэгдүгээр амаржих газар буруутай бөгөөд, эцсээ хүртэл тэмцэхээ мэдэгдсэн байна.

Харин эмнэлгийн зүгээс Нэгдүгээр төрөхийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах ажилтан Б.Мөнхтунгалаг хэлэхдээ “Тийм зүйл өнгөрсөн хагас сайн өдөр болсон. Шүүх шинжилгээний хариу гараагүй байхад мэдээлэл өгөх боломжгүй. Шинжилгээний хариу 14-28 хоногийн дараа гарна. Тэгэхээр хэвлэлийнхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Шинжилгээний хариу гараагүй байхад “тийм байсан, ийм байсан” гэж урьдчилж хэлэх боломж байхгүй. Байгууллагын хувьд ч хуулиндаа ч задлан шинжилгээний хариу эцэслэн тогтоогдоогүй байна” гэсэн хариултыг өгсөн байна.

 Талийгаач эмэгтэй төрөхийн хүндрэлээр нас барсан уу, эсвэл эмч нарын хайхрамжгүй хариуцлагагүй байдлаас үүдэж, эх хүүхэд эндсэн үү гэдэг нь шүүх шинжилгээний хариугаар гарна. Гэхдээ төрөх гэж буй жирэмсэн эмэгтэй эмчийн хяналтанд байдаг. Гэтэл уг амиа алдсан эмэгтэйн сав доторх бүх зүйл нь ногоон болчихсон байхад эмч нар үнэхээр хариуцлагагүй ажилласан нь тодорхой байна. Өвдөлт өгч эхэлсэн үед эмч нар байнга хяналт тавьж даралтыг нь үзэж, хэдэн хуруу нээлттэй байгаа талаар байнга үзэж байх ёстой. Эмч нарын энэ хайхрамжгүй үйлдэлээс болж нөхөр нь эхнэр хүүхэдээ алдаж, аав ээж нь хайртай охиноо зээгээ нэг дор алдсан харамсалтай хэрэг гарлаа. Өвдөөд байгаа хүнийг яагаад төрөх орон дээр гаргахгүй байгаа талаар ар гэрийнхэн эмч нараас асуухад “Болоогүй байна, ор сулраагүй байна. Байж л байгаач” гэсэн хариултыг өгсөн байгаа юм. Хүн үхэх гэж байхад ийм хариулт өгөөд зогсож байдаг эмч, сувилагч байх уу. Эмч та тусгайлан тангараг өргөсөн байх ёстой байдаг ба хуулийн дор ард түмэндээ үйлчлэх ёстой.Тэд тангараг өргөхдөө:

Монгол улсын хүний их эмчийн тангараг :

ЭМЧ би

Эмчийн ёс зүй,төрийн хуулийг чандлан сахиж

Эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө

Эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгүй зориулахаа

Тангараглая

Тангараглая

Тангараглая хэмээн хэлж тангараг өргөдөг. Эмч нар өргөсөн тангарагтаа үнэнч байж чадсан уу. Тус хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд, талийгаачийн сав хэзээ ногоорсон үхэлд хүргэхэд юу нөлөөлсөн, мөн дөнгөж төрсөн нярай ямар шалтгааны улмаас амь насаа алдсан гэдэг нь шүүх шинжилгээгээр тодорхой болно биз ээ.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
tseren
Baliar muu hahuuliin ezed mungu uguugvi bolohoor ni toohgvi baij bgaad 2 hvn vhvvlj bga bhgvi yu yh gej tangarag urgusnuu sanadaggvi nowshnuud ym bh da ar geriinhen ni sain temtseh heregtei
2016/01/11 103.17.108.42
Мөнгө өгөхийг нь хүлээгээд цаг алдсан юм биш биз дээ.
2015/12/19 103.17.108.42