8o
Улаанбаатар хот
mobile menu

"Богдхан уулын Жаргалантын аманд гарсан түймрийг цурманд орууллаа. Гурван га ойн талбай шатсан байна"

2022-05-21 13:00:00

Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Богдхан уулын “Жаргалантын ам” гэдэг газар шар өвсөнд гал гарч, улмаар уулын мод руу тархан ойн түймэр гарсан тухай дуудлага өнөөдөр 18:01 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.

зураг

НОБГ, нийслэлийн Аврах анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30, 14, 65 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 20:25 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэрт ойролцоогоор 3 га ойн талбай өртжээ.

зураг

 

зураг

Иймд, иргэн та бүхэн ногоон бүсэд зорчихдоо асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

зураг

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл