8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно

2022-05-20 11:30:00

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр үүлшиж, Монгол Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр 17-22 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна. Ойрын хоногуудад нийт нутгаар халж, хуурайшилт ихсэж,  тал хээрийн нутгаар хуурай салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхаарууллаа.

  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 26-28 градус дулаан байна.
  • БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 25-27 градус дулаан байна.
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 24-26 градус дулаан байна.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment