8o
Улаанбаатар хот
mobile menu

БНСУ, Кувейтэд суух Элчин сайд нарт итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа

2022-05-20 12:00:00

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдаар томилогдсон Э.Сарантогос, Кувейт улсад суух Элчин сайдаар томилогдсон П.Сэргэлэн нарт итгэмжлэх жуух бичгийг нь гардуулж, амжилт хүслээ.

Элчин сайдаар ажиллах хугацаандаа улс орныхоо язгуур эрх ашгийг ямагт дээдэлж, харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, гадаад харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, улс орноо сурталчлан таниулахад онцгой анхаарал хандуулахыг Монгол Улсын Ерөнхийлөгч захилаа. Мөн суугаа орондоо ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалж, бололцоот бүх хэлбэрээр дэмжин сэтгэлтэй, уялдаа холбоотой ажиллахыг хүслээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл