8o
Улаанбаатар хот
mobile menu

"Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 4 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Хохирол учраагүй"

2022-05-20 10:28:58

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Бөхлөө” гэдэг газар тавдугаар сарын 20-ны 01:57 цагт 4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 02:04 цагт Шинжлэх Ухааны Академийн Одон Орон Геофизикийн Хүрээлэнгээс цахим шуудангаар онцгой байдлын албанд ирүүлсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ерөө сумын Бугант тосгоны захирагчаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл