8o
Улаанбаатар хот
mobile menu

Ачит нууранд осолдсон 17 настай хүүгийн цогцсыг олжээ

2022-05-20 10:21:44

Баян-Өлгий аймгийн Ачит нууранд осолдсон 17 настай хүүгийн цогцсыг олжээ. Тодруулбал, тус нуурын эргээр явж байсан гурван хүүхдийн нэг нууранд осолдсон талаарх дуудлага мэдээлэл өчигдөр /2022.05.17/ 23:25 цаг орчимд Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байдаг. Хүүг эрэн хайх ажиллагааг өнөөдөр /2022.05.18/ өглөө 06:00 цагт эхлүүлсэн юм.

Эрэн хайх ажиллагаанд Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд, ар гэрийнхэн оролцсон ба Ачит нууранд таван удаагийн шумбалт хийж мөн өдрийн 09:50 цагт нуурын эргээс 800 м зайд 3.5 метрийн гүнээс цогцсыг олж гарган сумын Цагдаагийн тасагт шилжүүлэн өгсөн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment