8o
Улаанбаатар хот
mobile menu

БНСУ-ын богино хугацааны виз олголтыг хэвийн горимд шилжүүлэхээр боллоо

2022-05-20 10:19:46

Солонгосын өогино хугацааны (С-3), олон удаагийн (Multiple) ангиллын визний хязгаарлалтыг цуцлах болон виз олголт хэвийн журамд шилжих болсон тухай мэдэгдлийг тус улсын ЭСЯ-наас гаргалаа.

Тус мэдэгдэлд: 

Ковид-19 цар тахлаас үүдэн гадаадаас орж ирэх урсгалыг хязгаарлах зорилгоор 2020 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар зогсоогоод байсан аяллын зорилготой богино хугацааны (С-3) ангиллын визийг 2022 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэвийн горимд шилжүүлж, визний мэдүүлэг авч эхлэх боллоо.

Гол агуулга:
•  Богино хугацааны болон олон удаагийн(Multiple) виз.
-  Богино хугацааны(С-3) визний хамрах хүрээ нь аялал, гэр бүлдээ зочлох, бизнес зэрэг бусад бүх төрлийн ангиллын визэнд хамаарна.
•  2020 оны 4-р сарын 13-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар хүчингүй болгосон богино хугацааны олон удаагийн (Multiple) виз сэргээгдэж, хүчин төгөлдөр болно.
*Олон удаагийн (Multiple) визний хүчинтэй хугацаа дуусаагүй тохиолдолд шууд ашиглах боломжтой. /2022 оны 6-р сарын 1-ны өдрөөс хойш/
•  Виз мэдүүлгийн бичиг баримтаас тусгаарлалтад орох зөвшөөрлийн хуудас хасагдана.
•  БНСУ-ын Хууль зүйн яамны цахим виз* хэвийн олгогдож эхэлнэ.
*Шилдэг боловсон хүчин, эмчилгээний зорилгоор зорчих тохиолдолд Хууль зүйн яамнаас цахимаар олгогддог журмын дагуу, уригч байгууллага нь визний портал (www.visa.go.kr) цахим хуудсаар дамжуулан хүсэлт гаргана.
□ Хэрэгжих хугацаа: 2022 оны 6-р сарын 1-ны өдрөөс эхэлнэ
*Энэхүү шийдвэр нь БНСУ-ын Ковид-19 цар тахлын цаашдын нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөгдөх боломжтой

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл