8o
Улаанбаатар хот
mobile menu

Төв шуудангийн уулзварын гэрэл дохиог өөрчилж, явган зорчигчийн хүлээлгийг багасгана

2022-05-19 10:51:33

Төв шуудангийн уулзварын гэрэл дохионы горимыг өөрчилж, явган зорчигчийн хүлээлгийг багасгахаар болжээ. Өөрчлөлтийг энэ сарын 25-ны өдрөөс хийхээр төлөвлөж буй аж.

Уулзварт явган зорчигчдын хүлээлтийн хугацаа их байдаг тул хүлээлтийн хугацааг багасгана.

Иймд Замын хөдөлгөөнд оролцогч жолооч та бүхэн Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасны дагуу уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө гэсэн дүрмийг баримталж анхаарал болгоомжтой оролцоно уу.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл