8o
Улаанбаатар хот
mobile menu

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой

2022-05-19 10:16:16

2022.5.19, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 19

ЗУНЫ ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН МОГОЙ САР
НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАР БИЧ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.5.19, Пүрэв гараг
  • Наран ургах шингэх: 05.09-20.28
  • Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/, эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment