8o
Улаанбаатар хот
mobile menu

“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” энэ сарын 20, 21, 22-ны өдрүүдэд болно

2022-05-18 12:00:00

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор “Илүү их уншъя” уриатайгаар зохион байгуулагдах 31 дэх удаагийн номын баяр 2022 оны тавдугаар сарын 20, 21, 22-ны өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд болно.

Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.05.17) тус арга хэмжээг зохион байгуулах комиссын гишүүдтэй уулзаж, бэлтгэл ажлын явц, зохион байгуулалтын талаар санал солилцлоо.

сонин mn

Ном, бичиг соёлоо дээдэлдэг номын баярын өдрүүдийг улс орон даяар өргөн цар хүрээтэй тэмдэглэн өнгөрүүлэх, баярын үеэр ном соёлтой холбоотой олон талт үйл ажиллагааг олны хүртээл болгож, тэр дундаа хүүхэд багачуудад зориулсан арга хэмжээ зохиохоор төлөвлөсөн гэж ажлын хэсгийн гишүүд танилцуулав.

 

сонин mn

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд 2021 онд нэмэлт оруулснаар "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: 5 болон 9 дүгээр сарын гурав  дахь долоо хоногийн Бямба, Ням гараг ” байна гэж тусгагдсан хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл