8o
Улаанбаатар хот
mobile menu

Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэн болон Чингисийн талбайг иргэдэд нээлттэй болгох чиглэл өгчээ

2022-05-18 09:37:12

УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн тусгай хамгаалалтын газрын удирдлагуудыг  хүлээн авч уулзсан байна.

Тэрбээр энэ уулзалтаар ардчилсан нийгэмд төр иргэддээ нээлттэй байх нь зүй ёсны хэрэг гэдгийг онцлоод, Төрийн ордныг иргэдэд нээлттэй болгох журмыг боловсруулж танилцуулахыг үүрэг чиглэл болгожээ.
Энэ хүрээнд:

  1. Төрийн ордонтой танилцах, Төрийн ордонд нэвтрэх иргэдийн хувцасны кодыг аль болох хөнгөвчлөх, иргэдэд хүндрэл бэрхшээлгүй байхаар зохицуулалт хийх
  2. Төрийн ордны арын цэцэрлэгийг иргэдэд нээлттэй болгох
  3. Төрийн ордны урд шат буюу Эзэн Чингис хааны хөшөөний хэсэгт иргэд чөлөөтэй нэвтэрч, зургаа авхуулах зэрэг асуудлуудыг зохицуулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Эдгээр зохицуулалтыг тусгасан журам, тогтоолын төслийг Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ санаачлан боловсруулж, өргөн мэдүүлэхээр тогтов.

Уулзалтад УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Э.Түвшинжаргал, УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Төрийн тусгай хамгаалалтын газрын дэд дарга, хурандаа Д.Тэмүүлэн, Төрийн тусгай хамгаалалтын газрын Захиргаа удирдлагын газрын дарга, хурандаа Д.Тулга, Төрийн ордны хамгаалалтын хэлтсийн дарга, хурандаа А.Түмэнбаяр нар оролцжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment