8o
Улаанбаатар хот
mobile menu

Дөрвөн машин мөргөлдсөн ослын улмаас бага насны хоёр хүүхэд гэмтжээ

2022-05-18 09:35:51

Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Амгалан захын урд замд 2022 оны тавдугаар сарын 16-ны 20:00 цагийн орчим дөрвөн машин мөргөлдсөн осол гарчээ.

Тодруулбал, Toyota Corolla Fielder, Toyota Premio, Toyota Prius, Nissan Note маркийн автомашинууд мөргөлдсөн зам тээврийн ослын улмаас жолооч, зорчигч нийт гурван хүн гэмтсэн байна. Хэргийн газрын үзлэгийг Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсээс явуулж байгаа юм.

Гэмтсэн гурван хүний хоёр нь гурав болон таван насны хүүхдүүд байсан бөгөөд осолд холбогдогч жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд 1.94%-ийн согтолттой байжээ.

Хөдөлгөөнд оролцогч та бүхэн Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, бусад хөдөлгөөнд оролцогчдод хүндэтгэлтэй хандаж, аюултай нөхцөл үүсгэхгүйгээр замын хөдөлгөөндөө оролцоно уу хэмээн Тээврийн Цагдаагийн Албанаас анхаарууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл