8o
Улаанбаатар хот
mobile menu

“Кансат-2022” үндэсний тэмцээн үргэлжилж байна

2022-05-17 15:30:00

Монгол Улсад сансрын технологийг хөгжүүлэх, салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, хүүхэд залуус, инженер, судлаачид болон нийгэм, олон нийтэд шинжлэх ухааныг зөв таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой “Кансат-2022” үндэсний V тэмцээн үргэлжилж байна. Тус тэмцээнд МУИС, ШУТИС, ХААИС, ҮБХИС, “Шинэ монгол”, “Монгол коосэн” зэрэг сургуулиас бүрдсэн нийт 15 баг оролцож буй.

Багууд тэмцээнд оролцохоос өмнө чиглүүлэх сургалтад хамрагдаж, урьдчилсан болон шийдвэрлэх загварын хэлэлцүүлэг, нисэх байдлын хэлэлцүүлэгт оролцож, оноо цуглуулах ёстой. Энэ дагуу шийдвэрлэх загварын хэлэлцүүлэг өнгөрсөн бямба гарагт боллоо.

Хоёр хэлэлцүүлгийн дүнгээр Кансат төрөлд ШУТИС-ийн МХТС-ийн HIGH TECH баг 28.3 оноогоор тэргүүлсэн бол Буцагч төрөлд МУИС -ийн WERSAT баг 27 оноогоор түрүүлж байна.

"Кансат-2022" үндэсний V тэмцээний шилдгийг тодруулах шийдвэрлэх тэмцээн зургаадугаар сарын 4-нд Налайхын нислэгийн талбайд болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл