8o
Улаанбаатар хот
mobile menu

О.Магнай: Т.Аюурсайхан, Н.Баганбанди нар нэг түрийвчтэй олигархи бүлэглэл

2016-04-11 13:29:00

ШӨХТГ-ын дарга асан О.Магнай сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. О.Магнай ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан Т.Аюурсайхан өөрийг нь онц ноцтойгоор гүтгэсэн учраас хуулийн байгууллагад хандахаа мэдэгдлээ.Т.Аюурсайхан ШӨХТГ-ын даргаар томилогдсон даруйдаа тус байгууллагын ажилчдын 90 хувийг ажлаас нь чөлөөлсөн. Мөн НИК компанитай холбоотой асуудлаар шалгалт явуулж байсан хоёр байцаагчийг үндэслэлгүйгээр ажлаас нь халсан байдаг " гэв. Энэ үеэр дараахь асуутад хариулт авлаа.

-Таныг их хэмжээний мөнгөний торгууль тавьчихаад шүүх дээр эвлэрдэг гэх мэдээллийг Т.Аюурсайханы зүгээс өгсөн. Түүний ярилцлага хэр үнэний ортой вэ?

-Миний ажлыг авсан Т.Аюурсайхан гэж нөхөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр цэвэр гүтгэлгийн чанартай мэдээлэл явууллаа. Миний хувьд сонгууль ойртсон өдрүүдэд янз бүрийн асуудлаар мэдээлэл хийхийг хүссэнгүй. Гэхдээ илтэд гэмт хэргийн шинжтэй зүйлд гүтгэсэн учир тайлбар хийхээс өөр нөхцөлгүй боллоо.

Нэгдүгээрт, "НИК" компани дээр тавьсан торгуулийг хүчингүй болгосон асуудал байхгүй.  Өмнө нь манай шатахуун түгээх газрууд бензин дууссан гэх утгатай зарлал тавьдаг байсан. Үүнээс болж нийгмийн сэтгэлзүй бензин хэдэн төгрөгөөр ч хамаагүй худалдаж авах ёстой гэх бодолтой болдог.  Улмаар шатахуун түгээх станциуд  хэд хоногийн дараа 300-400 төгрөгөөр шатахууныхаа үнийг нэмдэг байсан.Тиймээс бид зохиомол хомсдол гэдэг зүйлээр анх удаа "НИК" ХХК-ийн эсрэг шүүхэд хандаж, гурван шатны шүүхээр ялсан. Гурван шатны шүүхийн эцсийн шийдвэр дээр тухайн тавьсан торгуулийг 92 болон дизель түлш дээр болго гэсэн Дээд шүүхийн шийдвэр гарсан. Үүний дагуу ажлын хэсэг гаргасан байсан ч би ажлаа өгсөн. Гэтэл Т.Аюурсайхан гэж нөхөр тухайн ажлын хэсэгт байсан бүх хүнийг ажлаас халсан.  Дараа нь "НИК" гэх яахын аргагүй монополь компанийг монополь биш гэх шийдвэрийг гаргасан. Ингэж "НИК"-ийг монополь биш болгочихоод миний тавьсан торгуулийг хүчингүй болгосон.

 -Та энэ асуудлаар хуулийн байгууллагад хандах уу?

-Яахын аргагүй энэ бүхэн миний нэр төрд халдсан асуудал. Би хуульчидтайгаа ярьж байгаад зохих байгууллагад хандана.

 -Тэгэхээр таны тавьсан торгуулийг Т.Аюурсайхан өөрөө хүчингүй болгосон хэрнээ өөрийг тань хүчингүй болгосон хэмээн ярьсан гэж гэж ойлгож болох уу?

-Яг тийм. "НИК"-ийн статусыг нь Т.Аюурсайхан  монополь биш болгочихоод хүчингүй болгосон.  Нэг зүйл хэлэхэд, Т.Аюурсайхан бол Ерөнхийлөгч асан Н.Баганбандийн туслахаар ажиллаж байсан. Харин "НИК" ХХК хуучин "Эрдэнэт" үйлдвэрийн захирал байсан Ш.Отгонбилэг гэж хүний хүүхдийн х нь эзэмшдэг компани.  Ш.Отгонбилэгийн хувьд Н.Баганбандийн сайн найз байсан. Эд нар нэг түрийвчтэй олигархи бүлэглэл. Тэгвэл энэ нөхдүүд  нийлж, хуйвалдаж торгуулийг хүчингүй болгочихоод О.Магнай хүчингүй болгосон мэтээр ярьж байна. Ер нь намайг яаж ажилласныг Т.Аюурсайхан гэх намын нөхөр дүгнэхгүй. Ард түмэн дүгнэх ёстой. Өнөөдөр би УИХ-ын гишүүн биш. Тиймээс намайг шалгахад ямарч  хаалт байхгүй.

-"НИК" ХК-ийг торгох шүүхийн шийдвэрийг нэн даруй хэрэгжүүлэх шаардлагатай баримт материалыг танай байцаагч нуун дарагдуулж байсан асуудлыг хэрхэн шийдсэн бэ?

-Шатахууны зохиомол хомсдол үүсгэсэн НИК-ийг торгох шийдвэрийг гурван шатны шүүхээс гаргасан. Үүнийг ШӨХТГ-ын тухайн үеийн удирдлага, байцаагч хэрэгжүүлээгүй.

-Хэрэгжүүлээгүй гэдэг нь ямар учиртай юм бэ?

-Аравдугаар сард бид улсын байцаагч нарынхаа  хуулийн дагуу архивт хүлээлгэх ёстой ч хүлээлгэн өгөөгүй баримт материалуудыг илрүүлж архивт  татах ажлыг явуулсан. Энэхүү ажиллагааны явцад "НИК"-ийг торгох шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг хариуцаж байсан улсын байцаагчийн цоожтой шүүгээнээс шүүхийн шийдвэрийг нэн даруй биелүүлэхэд шаардлагатай байсан  тоо баримт нь гарч ирсэн. Энэ тоо баримт шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд хэрэгтэй буюу НИК-ийн 2011 оны зөрчилтэй бүтээгдэхүүн тус бүрийн орлогын мэдээлэл байсан. Энэ мэдээллийг зөвхөн тухайн аж ахуй эрхлэгчээс авах боломжтой байдаг. Нууцлалын зэрэглэлтэй. Өөрөөр хэлбэл,  Сангийн яам, Татварын Ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газар бол ерөнхий дүнгээр нь мэдээлэл гаргаж өгөхөөс биш бүтээгдэхүүн болгоноор орлогын мэдээлэл өгөөд байдаггүй.

Энэ дагуу дотоод хяналтын ажлын алба байгуулж, тухайн байцаагчид ажлын хариуцлага тооцож албан тушаалаас нь чөлөөлсөн. Гэвч албан тушаалаас чөлөөлж, захиргааны хариуцлага хүлээлгэхээс гадна гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзээд шалгуулахаар АТГ-т өгсөн.

-Тэгвэл энэ хэрэгт байцаагчаас гадна тухайн үед ШӨХТГ-ыг удирдаж байсан та хамааралтай юм биш үү?

-Энэ асуудлыг хууль хяналтын байгууллага  хянаж шалгаад тогтоох байх.

 -Сүлжээ дэлгүүрүүд дээр 1.2 тэрбум төгрөгний торгууль тавьсан ч шүүх дээр эвлэрсэн гэх асуудал дээр ямар тайлбар өгөх вэ?

-Би энэ торгуулийг хүчингүй болгосон зүйл байхгүй. Харин гэрээ байгуулсан. Тодруулбал, "дахиж энэ төрлийн зөрчил гаргавал тухайн торгуулийг үл маргах зарчмаар ШӨХТГ-т төлнө" гэсэн гэрээ байгуулсан байдаг. Үүнийг Т.Аюурсайхан мушгин гуйвуулж торгуулийг хүчингүй болгосон гэдэг тайлбар өгсөн.

 -Үнэ тогтворжуулах хөтөлбөр дээр?

-Тухайн гэрээ байгуулсан компаниуд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байна уу гэдэг дээр бид хяналт тавьсан. Түүнээс биш ШӨХТГ бол цагдаа, АТГ биш. Хүнийг араас нь барьж хориод, шоронд хийдэг газар биш. Үүнд мөнгө идэж уусан тал дээр хяналт тавих боломжгүй.

 -Т.Аюурсайхан ШӨХТГ-ын даргаар томилогдохдоо олон тооны ажилтан халсан гэж ярьлаа. Яг хэчнээн ажилтан халсан юм бол?

-ШӨХТГ-т ажиллаж байгаа нийт ажилтны 90 гаруй хувийг халсан. Нэг сарын дотор л халсан.Үндэсний аудитын газраар О.Магнай гэдэг хүн мөнгө идсэн байна уу гэж хоёр удаа шалгалт оруулсан. Юу ч илрээгүй. "НИК"  компани энэ асуудлаар байр сууриа илэрхийлэх ёстой. О.Магнай яасан талаар. Хэрэв тэгэхгүй бол НИК-ийн утсаар байнга залгаад байсан том дарга нарын нэрийг олны өмнө хэлнэ. Надруу зөндөө хүн яриулсан. Мөнгөтэй төгрөгтэй компаниуд ардаа олон том эрхмүүдтэй. Тэд нь нэг л асуудал болохоор байнга ярьдаг. Зоригтой, зарчимтай ажиллахгүй бол маш хэцүү. НИК-ийн хувьд ч надруу олон хүн яриулж, янз бүрээр нөлөөлөх оролдлого хийж байсан. Тиймээс би эл асуудалд таван хүнтэй ажлын хэсэг байгуулж байсан. 

-Таны сонгуульд нэр дэвших  асуудал аль өвлөөс яригдаж байгаа. Нэр дэвшихээр бол хаанаас дэвших вэ?

-Дэвших бодол байгаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
МАН ЯЛАХ УУ ТЭГЭЭД, ШШ ЧААВАААС ЭНЭ НЭГ НӨХӨР ДАРГА ДАГАЖ ЦҮНХИЙ НЬ БАРЬЖ ГҮЙДЭГ НЭГЭН БОЛОЛТОЙ , ЯАНА ДАА ЧААВААС, НАМ НЬ ТОМОРВОЛ ӨӨРӨӨ ДАГАЖ ТОМОРЧИХГООД ААН ӨРӨВДӨЛТӨЙ
2016/06/06 103.17.108.42
зочин
энэ төр Багабандиар дутав гэж дээ, дэмжихгүй ээ
2016/06/06 103.17.108.42
Монгол хүн
Энэ Багабанди гэртээ "Титэм үг" нэртэй үг холбоод улс,ард түмний буянг зөв эдлээд суухгүй, бас монголын ард түмний эсрэг хувилдаанд оролцоод нүгэл үйлдээд байдаг яасан шуналтай бузар хүн бэ. Наад ард түмнээс өгсөн хангамж, буяныг буцааж өгөө Багабандиа.
2016/04/12 103.17.108.42
zov bodoltoi zaluu yum shig sanagddag shu itgel bitgi aldaarai manai naiz nar ooriig chin ingej boddog shu
2016/04/12 103.17.108.42
Аюурсайхан ах нь
Магнай чи УИХ-д гарах уу. Одоо манай МАН ялна за бүр галзуу томорно за
2016/04/12 103.17.108.42
Zochin
Magnai ydarsan gudamjnii zaluuchuudaar ooriin biznesee hiij ashig oldog omhii huvalz shuu dee.Darvaichaad dandaa hudlaa yrina
2016/04/12 103.17.108.42
irgen
magnai shudarga shuu
2016/04/11 103.17.108.42
Bi
Tanai site yaagaad Magnai Ayursaihan 2iin yariltslagiig holij hutgaj niiluulj taviad bna. Magnai heleegui zuiliig yarisan bolgoj gutgeh chini uuruu huuliin hariutslagatai bdgiin shuu
2016/04/11 103.17.108.42
Bi
Tanai site yaagaad Magnai Ayursaihan 2iin yariltslagiig holij hutgaj niiluulj taviad bna. Magnai heleegui zuiliig yarisan bolgoj gutgeh chini uuruu huuliin hariutslagatai bdgiin shuu
2016/04/11 103.17.108.42
Bi
Tanai site yaagaad Magnai Ayursaihan 2iin yariltslagiig holij hutgaj niiluulj taviad bna. Magnai heleegui zuiliig yarisan bolgoj gutgeh chini uuruu huuliin hariutslagatai bdgiin shuu
2016/04/11 103.17.108.42
Аюурсайхан бол төрийн байгууллагын хийсэн ажлыг баллуурдахаар тавигдсан новш байна шдэ
2016/04/11 103.17.108.42
Gana
N. Bagabandi guai gemgui tsarialj bgaad zavaan hun yum aa
2016/04/11 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment