8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлийн шилдэг сувилагч нарыг Хүндэт тэмдэг, Жуух бичгээр шагналаа

2022-05-13 10:01:43

Олон улсын сувилагчдын өдөр өчигдөр тохиолоо.

Энэхүү өдрийг Монгол Улсын хувьд эл өдрийг 26 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэв. Иймээс Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө шилдэг сувилагч нарт шагнал гардууллаа.

Нийслэлд 5,000 гаруй сувилагч ажиллаж байна. Уг тэмдэглэлт өдрөөр Нийслэлийн Хүндэт тэмдгээр зургаа, Нийслэлийн Засаг даргын Жуух бичгээр тав, ЭМЯ-ны Жуух бичгээр хоёр, ЭМЯ-ны тэргүүний ажилтнаар нэг, нийт 14 сувилагч шагнал хүртэв.

Шагнал гардуулах ёслолын үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө “Сувилагч нар өөрийгөө үл хайхран бусдыг асарч тойглодог. Та бүхний хүчинд бид өнгөрсөн хоёр жилийн цар тахлын хүнд үеийг давж, өнөөдөр энэ танхимд амны хаалтгүй, гар барьж, нүүр нүүрээ харан уулзах боломжтой боллоо” хэмээн хүрэлцэн ирсэн сувилахуйн салбарын төлөөллүүдэд талархлаа илэрхийллээ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Өнөөдөр бол сувилагч мэргэжлээр бахархаж, уг мэргэжлийн үр шимийг хүртсэнд талархлаа илэрхийлээд зогсохгүй, хийсэн ажлуудынхаа үр дүнг хардаг, ирээдүйд хийх зүйлээ цэгнэдэг өдөр” гэдгийг онцолсон юм. Түүнчлэн 2022, 2023 онд нийгмийн эрүүл мэндийн сувилахуйн чиглэлийн тусламж, үйлчилгээг түлхүү хөгжүүлэх, эмнэлгүүдэд эмнэлгийн үйлчилгээний соёлыг нэвтрүүлж, шинэ түвшинд гаргах, сувилахуйн үйлчилгээний газруудыг олноор нээн, сайжруулах зорилт тавин ажиллаж байгаа гэв.

Мөн шагнал хүртсэн сувилагч нар нийслэлийн удирдлагууд хийгээд Эрүүл мэндийн яамныхан ажил хөдөлмөр, хичээл зүтгэлийг нь үнэлэн, шагнал олгосонд талархсанаа илэрхийлж байлаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
FR DR
сөрөг нөлөөгүй 460,000 доллар. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй холбоо барихаас илүү бөөртэй: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM имэйлээр холбоо барина уу.
2022/05/14 102.89.40.25