8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүнсний аюулгүй байдал Монголд

2022-05-13 08:00:00

Монголчуудад эрүүл орчинд эрүүл ахуйн шаардлага хангасан хоол хүнс хэрэглэж чадаж байна уу. Үнэн хэрэгтээ бид эрүүл хүнс хэрэглэж, цэвэр агаараар амьсгалах боломж алга. Хүн амын хүнсний нийт хэрэглээний 50 хувийг импортоор оруулж ирдэг улс орныг хүнсний аюулгүй байдлын хувьд эрсдэлтэй гэж үздэг.  Гэтэл Монгол Улс зөвхөн төмс, гурил, махны хэрэгцээгээ л дотоодоос хангаж, хүнсний ногооны 40, будаа, элсэн чихэр, ургамлын тос, жимс, жимсгэнээ 100 хувийг урд хөршөөс импортолж байгаа нь хүнс, тэжээлийн хувьд Хятадын хараат бус улс юм. 2021 онд гэхэд л 852 сая ам.долларын хүнс гадаадаас худалдаж авсны 91 сая ам.долларыг хүнсний ногоо, жимс, жимсгэнэд зарцуулжээ. 

Олон улсын практикт тухайн улсын хэрэглэсэн нийт гол нэрийн бүтээгдэхүүний хэмжээнд импортын эзлэх хувийн жингээр дараах 3 түвшинд үнэлдэг байна.. Тухайлбал:
•     Импорт 10-20 хувь “хүнсний бие даасан байдал” хангагдсан;
•     Импорт 25-30 хувь бол “хүнсний бие даасан байдал” эрсдэлтэй;
•     Импорт 40-хувиас илүү бол “хүнсний бие даасан байдал” алдагдсан гэж үнэлдэг.Тэгэхээр манай улс “хүнсний бие даасан байдал” алдагдсан ангилалд байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар хүн амын өвчлөлийн 80 гаруй хувь нь хоол хүнснээс үүдэлтэй болохыг нь нотолсон байдаг. Хамгийн наад захын жишээ дурьдахад, 2021 онд хорт хавдрын 5981 тохиолдол бүртгэгдэж, 4411 хүн уг өвчний улмаас нас барсан харамсалтай тоо баримт байна. Хорт хавдрын нас баралтаар манай улс дэлхийд нэгдүгээрт, үүний дотор элэг, ходоодны шалтгаант хавдрууд тэргүүлж байна. Түүнчлэн улаан хоолойн хорт хавдрын нас баралтаар мөн эхнээсээ гуравдугаарт эрэмбэлэгдэж буй харамсалтай тоо баримт гарчээ. Мөн хүн амын дунд зүрх судасны болон хоол боловсруулах эрхтэн систем, хорт хавдрын өвчлөл нэмэгдэж, нас баралтын голлох шалтгаан нь идэж ууж буй ус хүнс, амьсгалж байгаа агаартай шууд холбоотой.
Мөн үүнээс гадна  дэлхийн хүнсний хөтөлбөр(WFP)- өөс жил бүр гаргадаг “Дэлхий өлсгөлөнгийн зураглал”-ын 2020 оны мэдээллээс харахад Монгол Улсын (улбар шар өнгөөр тэмдэглэгдсэн) хүн амын 21.3 хувь нь хоол хүнсний дутагдалтай гэсэн дүн гарсан байна. Энэ нь Эфиопи, Кени, Ангол, Никарагуа, Болив гэх мэт хөгжил буурай хөгжилтэй 11 улстай ижил түвшинд байна гэж үнэлсэн байна. 
Хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлыг нэгдсэн бодлого зохион байгуулалт зохицуулалттайгаар шийдэхгүй бол хүнсний аюулгүй байдал алдагдах, эрсдэл үүсэх магадлал тун их байна.  
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл