ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг "Азаргын голд шалдан хүүхнүүдтэй зугаалсан. Нөмрөг, Минжийн хангайд онгоцоор нисэж пулемётоор амьтан хядсан" хэмээн жиргэсэн. Тэгвэл уг асуудалд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хариу тайлбар өглөө.
Тэрбээр "Надад алдаж явсан үе бий. Хишиг хүртэж, хувааж байна гэж. Бахархах юм биш. Харамсдаг. Бурууг сануулж, шүүмжилж буй хүмүүсээс уучлалт хүсье. "Пулемёт, онгоц, шалдан.." бол хэтрүүлэг. Иргэдийнхээ санал бодолд хүндэтгэлтэй хандаж, асуудлыг нь шуурхай шийдэхийг эрх баригчдаас хүсье" хэмээжээ.