8o
Улаанбаатар хот
mobile menu

Өвөрхангай аймгийн Хужирт суманд шуурганы улмаас байшингийн дээвэр хууларчээ

2022-05-10 10:54:02

Өвөрхангай аймгийн Хужирт сумын Шивээт баг, 10 дугаар гудамжны задгайд 05.08-ны өдрийн 23:00 цагийн орчим 16-18 м/с хүчтэй шороон шуурга шуурсны улмаас байшингийн дээвэр унаж, 1 байшингийн хана цөмөрч, цахилгаан дамжуулах агаарын шугам автомашин, 5 ханатай гэр дээр унаж, ашиглах боломжгүй болсон тухай мэдээллийг өчигдөр буюу тавдугаар сарын 09-ний өдрийн 12:00 цагт хүлээн авсан байна.

 

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагч, сумын Цагдаагийн тасгийн алба хаагч, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд тухайн газар очиж нөхцөл байдалтай танилцсан. Иргэн О-ны 18×12 метрийн хэмжээтэй баригдаж байгаа байшингийн дээвэр салхинд хийсч 294 тоотод оршин суугч иргэн Б-гийн 9х7,5 метрийн хэмжээтэй өвлийн байшингийн ханыг цөмөлж, мөн Өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг тулгуур баганыг унаган иргэн Б-гийн “Ниссан Х-Трайл” загварын автомашины урд салхины шил хагарч, 5 ханатай гэр дахин ашиглах боломжгүй нурсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл