8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол Улсад оршин суух зөвшөөрөл сунгах хүсэлтийг цахимаар авна

2022-05-09 13:35:57

Гадаадын иргэн, харьяатын газраас иргэдэд үзүүлдэг үйлчилгээнүүдээ шат дараатайгаар цахимжуулж буй. Тухайлбал, өнгөрсөн гуравдугаар сарын 25-наас Монгол Улсад албан болон хувийн хэргээр амьдарч байгаа гадаадын иргэдийн оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг цахимаар хүлээн авч эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 648 аж ахуйн нэгж, байгууллагын 1427 гадаадын иргэний оршин суух зөвшөөрөл сунгалтын хүсэлтийг цахимаар хүлээн авч, шийдвэрлээд байна.

         Тэгвэл өнөөдөр буюу 2022 оны тавдугаар сарын 9-нөөс оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг зөвхөн цахимаар хүлээн авах болсныг тус газраас мэдэгдэж байна. Үүнтэй холбогдуулан гадаадын иргэнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд immigration.gov.mn цахим сайтад хандаж, бүрдүүлэх баримт бичгийн талаарх мэдээлэлтэй танилцаж, нягталсны үндсэн дээр хүсэлтээ илгээхийг зөвлөе.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл