8o
Улаанбаатар хот
mobile menu

Туул гол дагуух таван цэгээс усны дээж авч, лабораторийн шинжилгээнд өгчээ

2022-05-05 09:46:21

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос (ОББҮХ) Туул голын бохирдол бүхий хэсгийн нөхцөл байдалтай танилцаж, зарим шийдвэрийг гаргахаар ажиллалаа.

Төв цэвэрлэх байгууламжийн технологийн хоцрогдол, нөгөө талаас үйлдвэр, аж ахуй нэгж байгууллагууд (ААНБ) төв цэвэрлэх байгууламжид усаа нийлүүлэхдээ, ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал усны стандарт MNS 6561:2015 стандартыг хангаж ажиллахгүй байгаа гэдгийг албаныхан хэлж байв. 

Өөрөөр хэлбэл төв цэвэрлэх байгууламжид MNS 6561:2015 стандартаар хаягдал ус нийлүүлэгдэж, хүрээлэн буй орчинд нийлүүлэгдэх хаягдал ус MNS 4943 стандартад нийлүүлэх ёстой. Гэвч ААНБ-ууд технологийн хаягдал ус нь хэт өндөр бохирдолтой ирж байгаа нь хаягдал усыг бүрэн цэвэрлэж чадахгүй байх, улмаар Туул голыг бохирдуулах шалтгаан нөхцөл болж байгаа юм. Иймээс Ус сувгийн удирдах газарт төвлөрсөн шугам сүлжээнд нийлүүлэгдэж байгаа MNS 6561:2015 стандартын шаардлага хангаагүй, технологийн хаягдал усыг хүлээж авахгүй байхыг БОАЖЯ, ОББҮХ-ноос үүрэг болголоо.

Дээрх чиглэлийн ААНБ-ууд, үйлдвэрүүд технологийн хаягдал усаа өөрсдөө цэвэрлэж, стандартад нийцүүлсний дараа төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэх юм. Мөн Туул гол дагуу нийт таван цэгээс усны дээж авч, лабораторийн шинжилгээнд өгчээ. Шинжилгээний дүнг үндэслэн авах арга хэмжээг шуурхай зохион байгуулахаар төлөвлөж байна. Лабораторийн шинжилгээний хариу ирэх долоо хоногоос гарах аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment