8o
Улаанбаатар хот
mobile menu

Эрдэнэс Монгол компанийн түүхэнд гэрэлт хуудас нэмлээ

2018-07-17 15:00:00

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд захирал О.Одбаяр  “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнуулж, Эрдэнэс Монгол компанийн түүхэнд нэгэн гэрэлт хуудас нэмлээ.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт хамт олон хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлж, төрийн дээд одон гардсан түүнд хүндэтгэл үзүүлсэн. Тэрээр  “энэхүү төрийн дээд шагнал нь нийт Эрдэнэс Монголчуудын зүрх сэтгэлийг гялалзуулж, илүү ихийг бүтээх хариуцлагыг нэмэгдүүллээ”  хэмээж алд цэнхэр хадаг, идээний дээж барин угтсан юм.  О.Одбаяр захирал Шивээ-Овоо ХК-ийн ТУЗ-ийн даргын үүргийг давхар хашдаг тэрээр Шивээ-Овоо ХК-ийн  удаан хугацаанд хуримтлагдсан өр, техник технологийн шинэчлэл, нүүрсний үнийг бодит өртөгт хүргэх зэрэг асуудлуудаар судалгаа шинжилгээ хийж, богино хугацаанд үр дүнтэй ажилласныг төр засгаас ийнхүү үнэлжээ.

“О.Одбаяр захирал дипломат алба хашиж, хувийн хэвшлийг хөгжүүлж, улс төрд зөвлөж, Харвардад боловсроод ирсэн болохоор Эрдэнэс Монголд үнэ цэнэтэй нэгэн. Ёс суртахуун, зэрэг зиндаа, боловсрол, туршлага, мэдрэмжийн өндөр чанар түүнд шингэсэн юм билээ. Хамгийн гол нь энэ салбарын хамгийн сүүлийн үеийн олон улс, дэлхий дахинаа болж буй үйл явдлаар биднийг цэнэглэж байдагт манлайлахуйн нэг чанар оршдог. Төрийн хүний эс шунал, хүлээцтэй атлаа алсын хараатай бодлого гэх зэрэг олон шинж түүнд бий, байх ч ёстой. Учир нь тэр багаасаа харж өссөн. Түүний аав Одонгоо хэмээн монголчуудад авгайлагдсан том сэхээтэн, соён гэгээрүүлэгч, улстөрч байсан юм. 2007 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар ажиллаж байхдаа өөрөө үрж зараагүй төсвийн үрэлгэн зардлын өмнөөс сайн дураараа огцорч байсан сайд хүн. Тиймээс хүүгийнх нь тухай хэлсэн үг хоосон магтаал биш юм” хэмээн Эрдэнэс Монгол компанийн хэвлэл хариуцсан мэргэжилтэн сэтгэгдлээ бичжээ.  

Боловсруулсан: С.Хүрэл

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment