Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар, 5-нд говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай, 5-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэхийг анхааруулж байна. Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи: Говь, талын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Агаарын температур: Нутгийн баруун хойд хэсгээр сэрүүсэж Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Дорнод-Монголын тал нутгаар 21-26 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч, зөөлөн шороон шуурга шуурна. 16-18 градус дулаан байна. БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч, зөөлөн шороон шуурга шуурна. 16-18 градус дулаан байна. ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч, зөөлөн шороон шуурга шуурна. 14-16 градус дулаан байна. |
5 цагт Улаанбаатарт: 10 градус дулаан, харьцангуй чийг 29 хувь, агаарын даралт 856 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.