8o
Улаанбаатар хот
mobile menu

Сумдын гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлнэ

2022-05-04 10:50:06

Дундговь аймгийн Онцгой байдлын газраас орон нутгийн төрийн байгууллагуудын аюулгүй байдлыг хангуулах, гамшгийн эрсдэлийг бууруулах чадавхыг нэмэгдүүлж, бэлтгэл бэлэн байдлыг хангуулах зорилгоор “Гамшгийн эрсдэлийг бууруулах нэгдсэн арга хэмжээ”-г сумдад зохион байгуулж байна.

Томилогдсон ажлын хэсгүүд Луус, Өлзийт сумдад ажиллаж сумдын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Нэгдсэн арга хэмжээ энэ сарын 08-ны өдрийг хүртэл аймгийн нийт сумдад зохион байгуулагдах бөгөөд арга хэмжээний үр дүнгийн талаар аймгийн Засаг даргад танилцуулан, сумдын гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх юм гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment