8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол, Унгарын харилцааг эрдэс баялгийн салбарт хөгжүүлэх талаар санал солилцов

2018-10-25 16:00:00

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү БНУУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Галошфаи Михай, тус улсын “МЕЧЕКЕРЦ” ТӨХК-ийн Техникийн асуудал эрхэлсэн захирал ноён Чичак Иожэф нарыг хүлээн авч уулзав. “МЕЧЕКЕРЦ” ТӨХК анх 1956 онд ураны хайгуул олборлолтын чиглэлээр байгуулагдсан бөгөөд улмаар геотехнологийн эрэл хайгуулын үйл ажиллагаа явуулж, ураны баяжмалын олборлолт, уурхайн нөхөн сэргээлт, эрдэс баялгийн нөөцийн үнэлгээ зэрэг төслүүдийг хэрэгжүүлсэн Унгар улсын үндэсний хэмжээний компани аж.  

Уулзалтын эхэнд Гүйцэтгэх захирал П.Ганхүү “Эрдэнэс Монгол” ХХК-ийн бодлого, үйл ажиллагааг танилцуулж, хоёр орны уламжлалт найрсаг харилцааг эрдэс баялгийн салбарт өргөжүүлэх боломжийн талаар ярилцав.

Ноён Чичак Иожэф “Хоёр улсын геологийн салбар хамтран ажиллаж байсан арвин түүхтэй. Цаашид хамтын ажиллагаагаа идэвхжүүлж, газрын ховор элементүүдийг судлах сонирхолтой байна. Тиймээс хамтын ажиллагааны төсөл боловсруулж, энэ хүрээнд Унгарын Засгийн газраас дэмжлэг үзүүлэх боломжтой. Унгарын эдийн засаг, гадаад хэргийн яамны дэргэдэх Экзим банкнаас шаардлагатай тохиолдолд санхүүгийн үйлчилгээ үзүүлж болно” гэв. Мөн Монгол, Унгарын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан 11 дүгээр сард болох бөгөөд тодорхой төсөл дэвшүүлбэл дэмжиж ажиллана гэдгээ “МЕЧЕКЕРЦ” ТӨХК-ийн удирдлагууд илэрхийллээ. Тус компани өмнө нь монголд вольфрамын ордын судалгаа хийж байсан бөгөөд одоогоор УУХҮЯ болон “Монгол Ус” ТӨҮГ-тай геологи уул уурхай болон усны салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. Хоёр орны Засгийн газрын дэмжлэгтэйгээр компани хооронд тодорхой төслүүдийг хамтран хэрэгжүүлэх бүрэн боломжтойг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү онцлоод тухайн төсөл нь хоёр талд эдийн засгийн чухал ач холбогдолтой байх ёстойг тэмдэглэв.

“МЕЧЕКЕРЦ” ТӨХК монголд төлөөлөгчийн газар байгуулахаар бэлтгэл ажил хангаж буй аж.

Боловсруулсан: Д.Доржмаа

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment