8o
Улаанбаатар хот
mobile menu

АТГ-аас нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын хоёр ажилтанг СААТУУЛЖЭЭ

2022-04-27 10:27:00

Өчигдөр Нийслэлийн худалдан авах ажиллагааны хоёр албан тушаалтныг АТГ-аас саатуулжээ.  Тодруулбал, дээрх хоёр албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгон нэр бүхий аж ахуй нэгжид тендер шалгаруулсан нь тогтоогджээ.

Иймээс АТГ-аас тэдний гэр болон оффист нэгжлэг хийж их хэмжээний мөнгийг хураан авчээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар,  тэднийг авлига авч байхад нь үйлдэл дээр нь барьсан бөгөөд  автомашинаас бэлэн мөнгө олдсон аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment