8o
Улаанбаатар хот
mobile menu

НӨАТ-ын I улирлын буцаалтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ

2022-04-26 14:37:09

НӨАТ-ын энэ оны I улирлын  буцаалтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэлснийг Татварын ерөнхий газраас мэдээллээ. Сангийн яаманд мэдээллийг өчигдөр /2022.04.25/ хүргүүлсэн байна. 

Өнгөрсөн оны IV улиралд нийт 1,153,999 иргэнд 64.4 тэрбум төгрөгийг буцаан олгожээ. НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутамд нэг удаа олгож байгаа юм. 

НӨАТ-ын буцаан олголтыг:

  • I улирлынхыг 4 дүгээр сард,
  • II улирлын буцаан олголтыг 7 дугаар сард,
  • III улирлынхыг 10 дугаар сард,
  • IV улирлын буцаан олголтыг дараа оны 1 дүгээр сард тус тус олгодог журамтай юм.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment