Коронавирусын халдварт цар тахлын улмаас 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс мах, махан бүтээгдэхүүний экспорт зогсоод байсан. БНХАУ-ын талтай хамтран ажилласны дүнд 2022 оны 04 -р сарын 20-ны өдрөөс үхэр, хонины махны экспортыг сэргээлээ.
Эхний ээлжинд Замын-Үүд авто замын боомтоор чингэлэг солилцох тээврийн дэглэмийн дагуу дулааны аргаар боловсруулж гүн хөлдөөсөн үхэр, хонины махыг экспортолж, цаашид бусад төрлийн мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхээр тохиролцлоо.