8o
Улаанбаатар хот
mobile menu

А24: Хууль бус загас агнуурын улмаас далайн экосистем сүйрч байна

2022-04-26 10:16:50

Өмнөд Америкийн Перу улсад хууль бусаар загас агнуурт тэсрэх бодис хэрэглэж байгаа нь хойд нутгийн далайн экосистемд аюул үзүүлж эхэлжээ. Перугийн хойд хэсгийн загасчдын далайн эргээс таван милийн зайд том хөлөг онгоцоор хууль бусаар загасчилдаг бөгөөд тэдний үйл ажиллагаа далайн ёроолыг бүхэлд нь устгах хэмжээнд аюул учруулж байгаа талаар загасчдын холбооноос мэдэгдэж байна. 

Калета де Чорриллосын загасчдын холбооны ерөнхийлөгч Рикардо Лаос энэ талаар далайн эргээс таван милийн зайд хууль бус хөлөг онгоцнууд асуудал үүсгэж, улмаар бусад загасчдыг хомсдолд оруулж байна гэсэн Тэнгисийн цэргийн хүчний эргийн хамгаалалтын ажиллагааны командлалын штабын дарга, командлагч Жесус Меначо “Тэсрэх бодисоор загасчлах нь хамгийн хор хөнөөлтэй аргуудын нэг бөгөөд мөн далайн ёроолыг бүхэлд нь устгадаг” гэлээ. 

• Рикардо Лаос- загасчдын холбооны ерөнхийлөгч
- Сүүлийн үед үйлдвэрлэлийн загас агнуурын хөлөг онгоцууд нөхөн үржихүйн бүс болох далайн 5 милийн зайд орж ирдэг нь тогтоогдсон. Загасны төрөл зүйл хаана үрждэг, бид тэднийг арчлах ёстой. Учир нь зарим төрөл зүйлд цаг тухайд нь анхаарал халамж тавихгүй бол нөхөн үржихүйн асуудал үүсгэдэг. Мөн энэ асуудал нь эгэл загасчдыг хомсдолд хүргэх болно. 

Загасны нөхөн үржихүй бага зэрэг буурсан. Одоогоос 10, 15 жилийн өмнөх үеээс дордсон. Одоо бараг 20 хувийн үйлдвэрлэлтэй ажиллаж байна. Далайн эргийн бүсэд нөхөн үржихүй нь хамгийн бага байдаг. Загасчидын барьсан загас нь тэдний бүрэн хэрэгцээг хангахгүй, тэрч байтугай түлшний зардлаа ч хангадаггүй тул далайд гарахаа больсон

• Алехандро Браво- Загасчдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга

- Хууль бус агнуур экосистемийг сүйтгэж, биологийн олон төрөл зүйлийг устгаж, ирээдүйд бид үр дагаврыг нь хүртэх аюултай байна.  Загасчид сайн загас баригдахгүй байгаагаас болж үйл ажиллагааны зардлаа нөхөж чадахгүй. Өнөөдөр түлш нь илүү үнэтэй, загас нь бидний хүсч байсан үнэд хүрэхгүй байна. 

 

• Жесус Меначо-Тэнгисийн цэргийн хүчний эргийн хамгаалалтын ажиллагааны командлалын штабын дарга, командлагч

- Перу улсад хууль бус тэсрэх бодисоор загас агнуур олон газар хийдэг. Энэ бол далайн ёроолыг гэмтээх маш аюултай үйл ажиллагаа юм. Бид үүний эсрэг хатуу тэмцэж байна. Учир нь  олон төрөл зүйлийн загас устаж үгүй болж байна. Иймээс тухайн зүйлийн үрждэг газар, голчлон анчовета, скумбрия, бонито зэрэг газруудад хориг тавьж ямарч хөлөг онгоц оруулахгүй ажиллаж байна.

Эх сурвалж: А24 мэдээллийн агентлаг

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment