8o
Улаанбаатар хот
mobile menu

Өмнөд Солонгос улс КОВИД-19 халдварт өвчний аюулын зэргийг буурууллаа

2022-04-26 10:09:50

БНСУ-ын Халдварт өвчин судлалын газрын даргын тушаалаар 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс КОВИД-19 халдварт өвчний өнөөгийн 1 дүгээр зэргийн ангиллаас 2 дугаар зэрэгт оруулах шийдвэрийг гаргасан байна.

Хэдийгээр өвчний аюулын зэргийг бууруулж байгаа боловч эмчилгээ болон тусгаарлан ажиглах үйл ажиллагаанд одоо мөрдөгдөж байгаа журам хэвээр үйлчилнэ.

Цаашид 4 долоо хоногийн хугацаанд өвчний нөхцөл байдлыг ажигласны үндсэн дээр эмчилгээ, тусгаарлан ажиглах журамд өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэх ба хэрвээ 2 дугаар зэргийн халдварт өвчний ангилалд бүрэн шилжиж, эмчилгээ, тусгаарлалтын журмыг сулруулах шийдвэр гаргасан тохиолдолд дараах гол өөрчлөлтүүд гарахаар байна. Үүнд:

  1. Өвчний халдвар авсан тохиолдолд тусгаарлагдан эмчлүүлэх үүргийг хуулиар хүлээхгүй.
  2. Тусгаарлан ажиглах ажиллагааг хот, аймгийн захиргаанаас зохион байгуулж байсныг эмнэлгийн байгууллагууд хариуцна.
  3. Эмчилгээний зардлыг улсаас хариуцаж байсныг зогсоож, иргэд өөрсдөө хариуцна.
  4. Өвчний улмаас тусгаарлагдсан, үйл ажиллагаа нь зогссон иргэн, ААН-үүдэд олгож байсан санхүүгийн дэмжлэгийг зогсоох зэрэг болно.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment