8o
Улаанбаатар хот
mobile menu

ГЕГ: Маш хүчтэй үйлчилгээтэй шингэн мансууруулах бодис нэвтрүүлэх гэж байсныг саатууллаа

2022-04-22 10:03:11

 Улс хоорондын шуудан илгээмжээр 2022 оны 04-р сарын 21-ний өдөр Монгол Улсын нэр бүхий иргэд шингэн каннабис, экстази, ЛСД зэрэг маш хүчтэй үйлчилгээтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисуудыг АНУ-аас их хэмжээгээр нууцаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг гаалийн хяналт шалгалтаар илрүүлэн таслан зогсоож, хойшлуулшгүй ажиллагаа явуулан холбогдогч этгээдүүдийг саатуулан шалгаж байна.

Гаалийн байгууллага энэ онд энэ төрлийн бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан 6 удаагийн тохиолдлыг илрүүлж, сэжиг бүхий 1.6 литр бодисыг хураан хэргийг хуулийн байгууллагад шилжүүлсэн юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment